4.9 (340) Үйлчилгээний үнэлгээ
4.8 (5) QR код үнэлгээ
4.7 (47) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
  2023.06.09 18:09:54
  Б.Ням-Очир

БУЛГАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ТОВЧ ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

 

            Аливаа нийгэмд хүн амын нийгмийн баталгааг хангах асуудал нь төрөөс нийгмийн хамгааллын талаар авч явуулж буй бодлогоор дамжин хэрэгждэг. Хүн амын нийгмийн хамгаалал гэдэг нь өргөн утгаар авч үзвэл нийгмийн бүх гишүүдийн амьдралын хэвийн нөхцлийг хангах, нийгэм эдийн засаг, эрх зүйн цогцолбор арга хэмжээ юм. Энэ ойлголт нь нийгмийн давхарга бүлэг бүрийн эрх ашиг, сонирхол, хэрэгцээний онцлогийг илэрхийлж, түүндээ тохирсон арга хэрэгсэл оновчтой механизм, эрх зүйн орчныг бүрдүүлсэн нөхцөлд хэрэгжиж болно. Аль ч улс орон, ямар ч нийгмийн үед дайн дажны уршиг , байгаль, цаг уурын нөлөөлөл, эдийн засаг, нийгмийн байдлаас үүдэлтэй эрсдэл, ядуурал хоосролыг арилгах, иргэдээ хамгаалах үйл ажиллагаа, хөдөлмөрлөх нөхцөл бололцоо, өндөр настан, өнчин ядуусыг тэтгэн хамгаалах асуудалд төр засгийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

            Монгол гүрний хувьд энэ асуудлыг төрийн ухаалаг бодлогоор зохицуулж байсан түүхэн баримтуудыг нийгмийн даатгалын албаны үе үеийн удирдлага байсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн уугуул Д.Ванданмагсар, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Ц.Сүхбаатар нар “Нийгмийн даатгалын үүсэл хөгжил, шинэчлэл” бүтээлдээ дурьдсан байдаг.Тэрээр Нийгмийн даатгалын албаны хөгжлийн үе шатуудыг дараахь он тооллоор ангилсан байна.

            1921 оноос өмнөх үе буюу хүн амын нийгмийн хамгааллын уламжлал, шинэчлэл

            1921-1940 он буюу нийгэм хангамжийн зарим төрөл, хэлбэр бий болж хөгжлийн хөрс суурь тавигдсан.

            1941-1960 он буюу нийгмийн даатгалын алба  бүрэлдэж бэхжсэн нь

            1961-1990 он буюу социалист  нийгэм эдийн засгийн байгуулалтад нийгмийн хамгааллын албадын гүйцэтгэсэн үүрэг

            1991-1994 он буюу нийгэм хангамжийн тогтолцоог шинэчлэх, шинэ тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нөхцлийг хангасан нь

            1995-2001 он буюу хүмүүнлэг, иргэний арвчилсан нийгэмд шилжих үеийн нийгмийн даатгалын үйл ажиллагаа, Монгол оронд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсон нь

            2002-2012 он буюу хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо хөгжин бэхжсэн байна.

 

 

 

Сайд нарын зөвлөлийн 1974 оны 124 дүгээр тогтоолоор  Хөдөлмөр цалин хөлсний товчоог Хөдөлмөр  цалин хөлсний хэлтэс болгон өөрчилж хэлтсийн даргаар Г.Гаравсүрэнг томилж, нягтлан бодогчоор Ц.Туулайтар, байцаагчаар Ц.Балжир, Д.Дашдэндэв, н.Баасансүрэн нар ажиллаж байсан байна.

 

 


  ХОЛБОО БАРИХ
  Монгол улс, Булган аймаг, Булган сум, Нийгмийн даатгалын хэлтэс
  © Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  ГАЗРЫН ЗУРАГ
  ХАНДАЛТУУД
Нийт  14654
Энэ жил  8271
Энэ сар  249
Энэ долоо хоног  35
Өнөөдөр  11