4.9 (331) Үйлчилгээний үнэлгээ
4.8 (5) QR код үнэлгээ
4.9 (37) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
  2022.09.20 15:20:53
  Б.Ням-Очир

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой.

Та сайн дураар даатгуулснаар нийгмийн даатгалын дараах үйлчилгээг авах эрхтэй:

✅Тэтгэврийн даатгалын сангаас:

-Өндөр насны тэтгэвэр

-Тахир дутуугийн тэтгэвэр

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

✅Тэтгэмжийн даатгалын сангаас:

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

-Оршуулгын тэтгэмж

✅ҮОМШӨ-ий даатгалын сангаас:

-Тахир дутуугийн тэтгэмж

-Тэжээгчээ алдсаны тэтгэмж

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

-Тэтгэврийн даатгалын шимтгэл

-Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд ирэх, очих унааны зардал

-Мэргэжлээс шалтгаалсан өвчний өвчний сувиллын тусламж, үйлчилгээний зардал

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ndaatgal.mn болон 7777-1289, 1800-0724 лавлах утсанд холбогдож авна уу.

https://on.soundcloud.com/Vzxv3


  ХОЛБОО БАРИХ
  Монгол улс, Булган аймаг, Булган сум, Нийгмийн даатгалын хэлтэс
  © Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  ГАЗРЫН ЗУРАГ
  ХАНДАЛТУУД
Нийт  2152
Энэ жил  291
Энэ сар  291
Энэ долоо хоног  80
Өнөөдөр  4