4.9 (340) Үйлчилгээний үнэлгээ
4.8 (5) QR код үнэлгээ
4.7 (47) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
  2022.04.24 12:09:26
  Б.Ням-Очир

Чадавхжуулах сургалтад 130 гаруй албан хаагч хамрагдлаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газраас баталсан журам, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт-шинжилгээ үнэлгээг хийх, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлагнах, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ үнэлгээ хийх албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газраас сургалт зохион байгууллаа.  

Сургалтад аймаг, нийслэл, дүүрэг дэх харьяа байгууллагуудын Захиргаа хяналтын хэлтэс, албаны дарга, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарын 130 албан хаагч хамрагдаж, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Цогтбаяр, Удирдлагын академийн багш доктор, дэд профессор М.Амартүвшин, ахлах багш Ё.Батсүх, ХЗДС-ын доктор профессор С.Болормаа нар сургалтын зорилго агуулгын хүрээнд сонирхолтой лекц тавьж мэдлэг олголоо.


  ХОЛБОО БАРИХ
  Монгол улс, Булган аймаг, Булган сум, Нийгмийн даатгалын хэлтэс
  © Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  ГАЗРЫН ЗУРАГ
  ХАНДАЛТУУД
Нийт  14157
Энэ жил  7774
Энэ сар  488
Энэ долоо хоног  125
Өнөөдөр  56