Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой.
Та сайн дураар даатгуулснаар нийгмийн даатгалын дараах үйлчилгээг авах эрхтэй:
Тэтгэврийн даатгалын сангаас:
-Өндөр насны тэтгэвэр
-Тахир дутуугийн тэтгэвэр
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Тэтгэмжийн даатгалын сангаас:
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
-Оршуулгын тэтгэмж
ҮОМШӨ-ий даатгалын сангаас:
-Тахир дутуугийн тэтгэмж
-Тэжээгчээ алдсаны тэтгэмж
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
-Тэтгэврийн даатгалын шимтгэл
-Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд ирэх, очих унааны зардал
-Мэргэжлээс шалтгаалсан өвчний өвчний сувиллын тусламж, үйлчилгээний зардал
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ndaatgal.mn болон 7777-1289, 1800-0724 лавлах утсанд холбогдож авна уу.
https://on.soundcloud.com/Vzxv3